ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

Цагдаагийн алба хаагч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулав

Тус шүүхийн тамгын газраас аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан цагдаагийн алба хаагч нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар  2023 онд “Хамтран ажиллах ажлын төлөвлөгөө”-ний 1-р улирлын биелэлтийн явц,  эрэн сурвалжлах албадан ирүүлэх шүүхийн шийдвэр, захирамжийн биелэлт, харуул цагдаа, дэг сахиулагч цагдаагийн алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах талаар санал солилцлоо.

Цаашид шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлтийг эрчимжүүлж, 2023 оны 2 дугаар улиралд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр хамтран дадлага сургуулилт хийх, төлөвлөгөөний биелэлтийн үр дүнг тухай бүрд тайлагнаж байхаар тогтлоо.

Цагдаагийн алба хаагч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулав
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга