ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

“Стресс тайлах менежмент” сургалтад шүүгч, ажилтнууд хамрагдлаа

Завхан аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын сургагч багш Б.Равжирыг шүүхийн тамгын газраас урьж нийт шүүгч ажилтнуудад стресс тайлах менежментийн талаар зөвлөгөө мэдээллийг хүргэлээ.

Сургалтыг “Стрессийн төрлүүд, Стрессийг үүсгэгч хүчин зүйлүүд, Стрессийг даван туулах энгийн зөвлөгөө зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулж, шүүгч, ажилтнуудаас Стрессийн байдал тодорхойлох, Стрессийн хүчин зүйлийг хэрхэн бууруулах талаар сорил авч харилцан ярилцлаа.

Өдөр тутамдаа анзаардаггүй боловч бидний зарим дадал зуршлууд нь стрессийг үүсгэхэд нөлөөлж байдаг гэдгийг сургагч багшийн зүгээс онцолж тэдгээр дадал зуршлуудыг хэрхэн амар хялбар аргаар даван туулах, түүнийг хэрхэн эерэг дадал зуршил болгож хэвшүүлэх талаар энгийн ойлгомжтой зөвлөгөө мэдээллийг хүргэж харилцан ярилцсан нь сургалтыг үр дүнтэй болголоо.

“Стресс тайлах менежмент” сургалтад шүүгч, ажилтнууд хамрагдлаа

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга