ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ЗААСАН ХУГАЦААНД НЭХЭМЖЛЭЛИЙН БҮРДҮҮЛБЭРИЙГ ХАНГАЖ ИРҮҮЛЭЭГҮЙ БОЛ НЭХЭМЖЛЭЛИЙГ БУЦААНА

Шүүгчийн захирамж: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 118/ШЗ2023/0096 дугаар захирамж
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын төрөл. Шүүхийн процессын тойм
Тоймын огноо, дугаар: 2023 оны 05 дугаар сарын 08, Дугаар-12
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нэхэмжлэгч Р нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар тодорхой бичээгүй, нэхэмжлэлээ хариуцагчийн тоогоор хувилж өгөөгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байсан тул түүнд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 10 хоногоор буюу 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тогтоон, нэхэмжлэгчид дээрх шаардлагыг хангах боломж олгосон байна. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж ирүүлээгүй, ийнхүү ирүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд тайлбарлаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “Нэхэмжлэгч тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй бол уг нэхэмжлэлийг буцаана” гэж заасны дагуу иргэн Р-н нэхэмжлэлийг буцаасан байна.
Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга