ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ЦАГДААГИЙН ХУУЛЬ ЁСНЫ ШААРДЛАГЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ТООЦСОН

Шийтгэх тогтоолын огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/57

Шүүхийн шийдвэрийн төрөл: Шүүхийн шийдвэрийн  тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хуулийн хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 Бат нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлэн шалгасан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа ажилтай хууль сахиулагч Саранбатын “…жолоочийг та машинаасаа буугаад хойд суудал дээрээ сууна уу…” гэсэн шаардлагыг эсэргүүцэн хэл амаар доромжилж, албаны хувцсыг нь урж, толгойн тус газар нь цохисон хэрэгт холбогджээ. Түүнд  холбогдох  хэрэгт  тус аймгийн  хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд  ирүүлсэн.

 Эрүүгийн хуульд хууль сахиулагч гэдгийг “цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай албан хаагч, хуулиар  тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж  хуульд заасан.

 Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр  заажээ.

Шүүхээс шүүгдэгч Батыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3000000 /гурван сая/  төгрөгөөр торгох ял оногдуулсан.

             Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр  үзэх  цахим холбоос: https://shuukh.mn/single_case/87984?daterange=2023-01-01%20-%202023-06-22&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч  Н.Дэлгэрмаа

 

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга