ЗАВХАН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЭРХЭЭ ХАСУУЛСАН ХҮН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦВОЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ОНОГДУУЛНА

Шүүхийн шийдвэрийн огноо дугаар: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоол

Шүүхийн шийдвэрийн төрөл:Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн төлөв:Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Прокурорын газраас  иргэн  А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ.

Шүүгдэгч А нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан  бөгөөд  энэ хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.79 хувийн согтолттойгоор Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн нутаг дэвсгэрт **-** улсын дугаартай “Toyota Prius-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.

Шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа бөгөөд  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчид  прокурорын сонсгосон  саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр  үзэх  цахим холбоос: https://shuukh.mn/single_case/102658?daterange=2024-01-01%20-%202024-05-09&id=1&court_cat=2&bb=1

Тойм бэлтгэсэн: Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч  Н.Дэлгэрмаа

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn

САНАЛ АСУУЛГА

Шүүхийн захиргааны ажилтнуудаас авах санал асуулга