Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчтай уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.

   Уулзалтаар 2025 онд хамтран ажиллах төлөвлөгөөний хэрэгжилт, харуул цагдаа, дэг сахиулагч нарын албан үүргээ гүйцэтгэж байгаатай холбоотой асуудлыг хэлэлцэв.
Мөн төлөвлөгөөнд тусгагдсан хамтарсан сургалтуудыг 10, 11 сардаа багтаан дуусгах, харуул цагдаагийн албан хаагчид гар чийдэн, цахилгаан бороохойг олгохоор шийдвэрлэлээ.
2025 оны 3 дугаар улирлын байдлаар шүүхээр нийт 3503 иргэн үйлчлүүлжээ.
   Иргэнийг эрэн сурвалжлах тухай шүүхийн 17 шийдвэр, албадан ирүүлэх тухай шүүгчийн 9 захирамж цагдаагийн газарт хүргэгдэж 92.3 хувийн биелэгдсэн үзүүлэлттэй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн 835 удаагийн шүүх хуралдаанд цагдаагийн албан хаагч дэг сахиулж оролцсон.
   Цагдан хорих байрнаас шүүгдэгч, яллагдагчийг 40 удаагийн хуяглан хүргэлтээр шүүх хуралдаанд оролцуулсан тоон үзүүлэлттэй байна.
Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн алба хаагчтай уулзалт, ярилцлагыг зохион байгууллаа.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn