ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаар зарлигаар Баатарын Энхжаргалыг Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо.
Шүүгчийн тангараг өргөх ёслолыг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхийн байранд зохион байгуулав.
Тангараг өргөх ёслолд тус шүүхийн нийт шүүгчид, захиргааны ажилтнууд, Завхан аймгийн тамгын газар, Цагдаагийн газар, Прокурорын газрын прокурорууд, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгчид, Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн төлөөлөл мөн шүүхийн ахмад шүүгч, ажилтнууд болон Б.Энхжаргал шүүгчийн гэр бүл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг шүүхийн тамгын газрын дарга Х.Дорждэрэм уншиж сонордуулан шүүгч тангараг өргөснөөр хуульд заасан шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна.

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ШҮҮГЧ ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Аймгийн шүүхийн байр

70463630
70463071

zavkhan_tg@shuukh.mn