Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2017, 14:20   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сургалт зохион байгуулав

Тус шүүхийн тамгын газрын 2017 оны 2 дугаар хагас жилийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №42 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн №95 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн тамгын газрын ажлыг үнэлж дүгнэх журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №175 дугаар тушаалаар баталсан "Шүүхийн захиргааны ажилтны ажлын байранд дагаж мөрдөх, харилцаа, хандлагын нийтлэг журам”-аар тамгын газрын дарга Б.Амартүвшин, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн №09 дугаар тогтоолоор баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2015 оны 05 дугаар сарын 06-ны №65/110 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-аар шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм нар тус тус сургалт зохион байгууллаа.
Сургалтанд шүүхийн тамгын газрын ажилтнууд хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын болон тамгын газрын даргын үйл ажиллагаа, тухайн сургалтын үр нөлөө, ач холбогдлын талаар сургалтанд оролцогчдоос санал, асуулга авлаа. Санал асуулгын үр дүнг нэгтгэн түүний мөрөөр ажил зохион байгуулна.

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 20   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2017    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031