Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 сарын 03-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор Шүүхийн архивын ажиллах журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2014 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон байна. Журмыг 2016.02.15-ны өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн болно.
Архивын үйлчилгээ үзүүлэх 
Архивын лавлагаа, хуулбар олгох, баримтыг сургалт, судалгааны зорилгоор ашиглуулах үйлчилгээ төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойгоос бусад нь нээлттэй байна. Архивын лавлагаа, хуулбар олгоход дараах баримт бичгийг үндэслэн олгоно
1. Иргэн: Иргэний хүсэлт, иргэний үнэмлэх түүнтэй адилтгах баримт бичиг 
2. Байгууллага: Хуулийн этгээдийн албан бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ажилтны биеийн байцаалт
3. Зохих журмын дагуу үйлчилгээний хураамж төлсөн баримт
Анхаарах зүйл: Шүүхээс гарсан эрх зүйн актаас бусад баримтын хуулбар дээр "Хуулбар үнэн” тэмдэг дарж, гарын үсэг зурахгүй.
Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүсэлтийн дагуу баримтанд үзлэг, тэмдэглэл хийх хуулбарлах зөвшөөрлийг Тамгын газрын дарга болон Архив бичиг хэргийн эрхлэгч олгоно.
Хориглох зүйл:
Үйлчлүүлэгч архивын баримттай танилцах явцад дараах үйлдэл хийхийг хориглоно.
1. Зөвшөөрөлгүйгээр гэрэл зургийн аппарат болон гар утсаар зураг авах
2. Баримтыг засварлах, бохирдлуулах, хуудас хавтасыг нугалах, салган авах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх
3. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах
4. Хэргийн оролцогчдоос бусад этгээдэд Шүүх хуралдааны тэмдэглэлийг хуулбарлан олгохгүй.

ШҮҮХИЙН АРХИВЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ
 
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2016.02.15-ны өдрийн А/16 тушаалаар Шүүхийн архивын үйлчилгээ үзүүлэх хураамжийн хэмжээг баталсан. Хураамжийг Төрийн сан банкны 900005402 тоот дансанд төвлөрүүлэхээр тогтсон байна. Тушаал 15-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн болно.

1. Шүүхийн шийдвэр, Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол болон Захиргааны бусад акт хуулбарлахад хуудасны нэг тал нь 250 төгрөг
2. Хэргийн оролцогч баримттай танилцахад хавтас хэрэг 2500 төгрөг
3. Лавлагаа өгөх /Гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх тендертэй холбоотой асуудлаар болон бусад/ нэг удаа 7500 төгрөг
4. Иргэн Захиргааны хэрэг баримтыг судалгаа шинжилгээны ажилд ашиглуулах 2500 төгрөг
5. Материал хувилж олшруулахад нэг нүүр нь 100 төгрөг
Иргэн танд


Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    December 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031