Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/



ЗАВХАН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
 

Тус шүүх нь 2015 оны 07 дугаар сарын 1-нээс " Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх" нэртэйгээр дагнан зохион байгуулагдаж шүүн таслах ажиллагааг явуулж байгаа бөгөөд ерөнхий шүүгчээр Н.Дэлгэрмаа, шүүгчээр З.Нандинцэцэг, П.Доржбал шүүгчийн туслах Д.Ганчимэг, О.Түвшинжаргал, Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

-ШУДАРГА ЁСНЫ ХЭМЖҮҮР БАЙХ

ЗОРИЛТ

гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх,

- Гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх

-хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд

- гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

 

-Захиргааны зөрчилтэй хэрэг маргаан болон эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИАС

2.2 дугаарзүйл. Эрүүгийн хэргийн шүүхийн харъяалал

1.Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.

3. Хуульд тусгайлан зааснаас бусад эрүүгийн хэргийн бүх хэргийг сум буюу сум дундын, дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

1.8 дугаар зүйл. Хүний халдашгүй байх эрхийг хангах.

1.Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.

2.Хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан, цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллана.

3.Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.

1.15 дугаар зүйл. Гэм буруугүйд тооцох

1.Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.

2.Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.

 

1.12 дугаар зүйл. Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх

1.Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.


ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОМ




Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    March 2023    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031