Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүхийн архивын үйлчилгээг иргэдэд ойртууллаа


Шүүхийн төрөлжсөн архив иргэдэд үзүүлэх архивын үйлчилгээг хөнгөн, шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор gmail-д суурилсан шүүхийн архивын дотоод сүлжээг бий болгож, "Ойрхон архив” лавлагааны бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байна.


Уг бүтээгдэхүүн нь иргэн өөрт хамгийн ойр байрлах шүүхийн тамгын газрын архивт өөрөө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч /өмгөөлөгч/-өөр дамжуулан хүсэлтээ гаргаж, нутаг дэсвгэрийн харьяалал үл харгалзан Монгол Улсын шүүхээр шийдвэрлэсэн хэргээс лавлагаа, хуулбарыг гаргуулан авах боломжийг олгож байгаа юм.


Бүтээгдэхүүнийг нэвтрүүлснээр иргэн оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сум, дүүргийн шүүхээр шийдвэрлүүлсэн хэргээс лавлагаа, хуулбар авахын тулд заавал тухайн хэрэг шийдвэрлэсэн шүүхийн тамгын газрын архивт хандан өөрийн биеэр очиж авдаг байсныг хөнгөвчилж, өөрт ойр байгаа шүүхийн архивт хүсэлт гаргаж үйлчилгээ авснаар цаг хугацаа, зардал хэмнэх, шүүхийн үйлчилгээ иргэнд ойртох чухал ач холбогдолтой.


 

Архив бичиг хэргийн эрхлэгч М.Лхавгадэмбэрэл. Утас: 89100500

 

Танилцуулгыг энд дарж үзнэ үү



Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031