Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх
 
 
Ерөнхий шүүгч: Л.Тунгалаг, Шүүгч: Н.Амарзаяа, Ч.Цэнд-Очир
Шүүгчийн туслах П.Янжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг
Холбоо барих утас: 70463069
 
 

Анх 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар өөрчлөн байгуулагдаж тус шүүх нь ерөнхий шүүгч 1, шүүгч 2, нийт 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр Завхан аймгийн бүх сумдын захиргааны хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээхэд үйл ажиллагаа нь чиглэгддэг. Нотлох баримтыг шүүх өөрөөцуглуулдгаарааонцлог юм.

 
Иргэн танд


Санал асуулга
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    December 2017    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031